Түнш орнуудын төлөөлөгчид АСЕМ-ын бэлтгэлтэй танилцлаа

2016 оны 04-р сарын 06 өдөр, 18 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Ирэх 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохиогдох АСЕМ-ын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтад оролцох түнш орнуудын ёслол, аюулгүй байдлын албаны төлөөлөгчид АСЕМ-ыг угтаж хийж буй зарим бүтээн байгуулалтын ажилтай 4 дүгээр сарын 5-нд танилцлаа.

Уг танилцах аялалд Бангладеш, Бруней, Швейцар, Малайз, БНСУ болон ЕХ-ны ёслол, аюулгүй байдал хариуцсан төлөөлөгчид, АСЕМ-ын Аюулгүй байдал, ёслол, улсын хил хариуцсан ажлын хэсгийн ажилтнууд оролцож, дээд хэмжээний уулзалт болох “Шангри Ла” цогцолбор, зочид төлөөлөгчид байрлах “АСЕМ вилла” хотхон болон “Чингис хаан” олон улсын нисэх буудалд зочлов.

АСЕМ вилла” хотхон нь дээд хэмжээний 200 гаруй зочинг байрлуулах орчин үеийн хэв маяг бүхий 53 хаус сууцаас бүрдэж байна. Одоогоор цогцолборын барилга, тохижилтын ажил дууссан бөгөөд хотхоны ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг 6 дугаар сард багтаан гүйцэтгэх юм.12952724_1320972161252084_1328109947_o

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хувьд, АСЕМ-ын зочдыг хүлээж авахад зориулж 4С ангиллын 9 онгоцны зогсоол нэмж барьсан, ингэснээр 34 зогсоолтой болжээ. Мөн цагт 1200 зорчигч хүлээж авах хүчин чадалтай дамжин өнгөрөх танхимыг шинээр байгуулж, бизнесийн, тээшний, явагчийн танхим болон онгоц руу орох хүзүүвч хоолойнд засвар, тохижилт хийж байгаа бөгөөд 4 дүгээр сарын эцсээр бүрэн дуусах аж.

12959524_1320972954585338_332893992_o

“Шангри-Ла” цогцолборт хурлын заал танхим бэлэн болсон бөгөөд арга хэмжээг сурвалжлах гадаадын сэтгүүлчдэд зориулсан “Хэвлэлийн төв” байгуулах ажил үргэлжилж байна.

SLBU4754f

Танилцах аяллын төгсгөлд төлөөлөгчид Монгол Улс дэлхийн хэмжээний томоохон уулзалтыг зохион байгуулахад бүхий л боломжоо дайчлан ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, дээд хэмжээний уулзалтын зочид, төлөөлөгчдийн тав тух, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангаж ажиллах ёстойг онцоллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх