61 согтуу жолооч журамлагджээ

2016 оны 04-р сарын 07 өдөр, 09 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 288 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 223 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5 бүртгэгдэж бүртгэгдэж, 7 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 2, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг их тойруу, 100 айлын урд автобусны буудлын замд “Трансбус” ХХК-ны Зонг Тонг маркийн автобусны жолооч Н нь “Тулгаа Огоо” ХХК-ны Хьюндай Аэро сити 540 маркийн автобусны жоолоч Б-тэй мөргөлдөж 17 настай, эмэгтэй Б гэмтсэн.

Өвөрхангай амйгийн төвөөс 250 км-т Баян гэх газрын шороон замд Тoyota camry маркийн автомашины жолооч Г нь улсын дугааргүй мустанг 5 маркийн мотоцикль унаж явсан О-г мөргөсөн. Улмаар 27 настай О нас барсан хэрэг гарсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх