“Ахуйн үйлчилгээний хөгжил судалгааны нийгэмлэг” ТББ-аас санаачилан Хөдөлмөрийн яамны ивээл дор “Үйлчин бүсгүй-2016” буюу “Үйлдвэрлэгчдийн сэтгэлгээний хувьсал” үндэсний анхдугаар чуулган энэ оны дөрөвдүгээр сарын 09-ны өдөр буюу Бямба гарагт 09.30-14.00 цагт МҮЭСТО-нд зохион байгуулагдах гэж байна.
Үндэсний анхдугаар чуулганы гол зорилго нь оёдлын аж үйлдвэрийн хөгжлийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хэтийн бодлогын үндэслэл, чиглэлийг улам тодорхой болгох санал санаачилга дэвшүүлж, хэрэгжүүлэх шийдлийг боловсруулж, үйлдвэрлэгчдийн сэтгэлгээний хувьсгалыг эхлүүлэх аж.
Чуулганы арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн М.Батчимэг, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа нар оролцон үг хэлж, баяр хүргэх юм байна. Мөн чуулганы асуудалтай холбоотой илтгэл хэлэлцэж, нийт оёдлын салбарынхан бичил бизнес эрхлэгчид хандаж зөвлөмж хүргэх бөгөөд Төр засгийн удирдлагад хандаж уриалга гаргаад зогсохгүй оёдлын салбарын тэргүүний ажилтнуудыг шагнах ёслол болох юм байна.
“Үйлчин бүсгүй-2016” үндэсний анхдугаар чуулганд Улаанбаатар хотын есөн дүүрэг болон 21 аймгийн үйлчин бүсгүйчүүд оролцох бөгөөд одоогоор 1000 үйлчин оролцох тооцоо гарсан байна.
Чуулганы ерөнхий ивээн тэтгэгчээр “СҮҮ” хувьцаат компани, “Өгөөж-чихэр боов” ХХК, “Монос” групп, “BatZuu” мongolian uniform, “Билгүүн хонгор” ХХК, “НАНУТО” ХХК ажиллаж байна.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
