Японы сураггүй болсон цэргийн нисэх онгоцыг хайж байна

2016 оны 04-р сарын 07 өдөр, 10 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Японы баруун өмнөд нутгийн Кагошима мужид байрлах баазаас хөөрсөн тус улсын Өөрийгөө хамгаалах хүчний “U125” нисэх онгоц сураггүй болжээ. Уг онгоц Өөрийгөө хамгаалах тэнгисийн хүчний Каноя баазаас өчигдөр орон нутгийн цагаар 1:15-д хөөрсөн бөгөөд 2:30-ийн үед баазаас хойд зүгт 11 км орчим зайд нисч яваад хяналтын дэлгэцэнд харагдахгүй болж, холбоо тасарсан гэж Каноя баазын албаны хүмүүс мэдэгдсэн байна. Онгоцонд 6 хүн сууж явсан бөгөөд тэд нисэх онгоцны буудлын орчимд хяналтын нислэг хийж байжээ. Японы Өөрийгөө хамгаалах хүчнийхэн сураггүй болсон онгоцыг эрэн хайхаар нисдэг тэрэг илгээгээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх