Хан-Уул дүүрэг дэх ЕБС-иудын гадаад болон дотоод орчны аюулгүй байдал, эдэлбэр газрын ашиглалтын тандалт судалгаанд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 50 хувь нь хамрагдлаа. Тодруулбал, Бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх 10 сургууль , 2 ахлах сургууль , тусгай боловсрол эзэмшүүлэх 1 сургуульд судалгаа хийжээ. Эдгээр сургуулиудын 38 хувь нь 5-29 жил, 62 хувь нь 40-66 жилийн хугацаанд сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Судалгаанд хамрагдсан сургуулиудын нийт хүүхдийн тоо үндсэн хүчин чадлаасаа 1.5 дахин хэтэрсэн буюу нийт сурагчдын 69.7 хувьд нь хичээллэх анги танхим хүрэлцээгүй байгаа юм.
Дүүргийн алслагдсан хороодод байршилтай 6 сургууль төвлөрсөн усан хангамж, халаалтын системтгүй байгаа нь багш, сурагч, ажилчдын хувийн ариун цэврийн болон эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангахгүй байна.
Сүүлийн 3 жилийн байдлаар сургуулийн орчинд зүй бус хандлага, ёс зүйн зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан багш 22, сүүлийн 6 жилд 3 буюу түүнээс дээш байгууллагад шилжин ажиллаж байгаа багш 7, тухайн сургуульд сүүлийн 3 жилд шилжиж ирсэн болон явсан багшийн эзлэх хувь алслагдсан хороодын сургуулиудад 20-69 хувь, төвийн сургуулиудад шилжилт хөдөлгөөн харьцангуй бага буюу 0.5-14 хувьтай байна.
Алслагдсан хорооны сургуульд ажиллаж буй багш нарын шилжилт хөдөлгөөн, ёс зүйн зөрчил гаргасан багшийн тоо өндөр байгаа нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлөх, ажлын хариуцлага алдах, мөн түүнчлэн удирдлага, багш, сурагчид үл ойлголцох шалтгаан болж ёс зүйн зөрчил гарах нөхцөл бүрдэж байна. Иймд шилжилт хөдөлгөөнийг сааруулахад төрийн зүгээс бодлого боловсруулж ажиллах нь зүйтэй гэж үзжээ.
Мөн Төрийн өмчийн сургуулиудад тулгамдаж буй асуудал нь барилгын хүртээмжгүй байдал, түүнтэй холбоотой сургуулиудын хүүхдийн тоо суудлын хүчин чадлаасаа 1.5 дахин хэтэрсэн байгаа юм. Судалгаанд хамрагдсан 13 сургуулийн 15 хувь нь хичээлийн өөрийн байргүй, 15 хувь нь зориулалтын бус байртай байгаагаас сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болсон, 30 хувь нь барилгын ашиглалтын хугацаа дууссан, чанар, аюулгүй байдлыг хангахгүй болсон тухай барилга техникийн хяналтын улсын байцаагчдын акт, дүгнэлтүүд удаа дараа гарсан боловч өнөөг хүртэл шийдвэрлэгдэхгүй байсаар байна.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
