Өсвөрийн Ази тивийн Аварга шалгаруулах тэмцээн эх оронд минь зохиогдож байгаа энэ өдрүүдэд Монголын Шатрын холбооны дэд ерөнхийлөгч “Говийн өв” Группын захирал Г.Эрдэнэбаяртай уулзаж ярилцлаа.
Л.Алтангэрэл: Сайн байна уу? Тэмцээний талаарх асуултаар ярилцлага эхлэх үү?
Г.Эрдэнэбаяр: Сайн сайн байна уу? Монгол улсад анх удаа зохиогдож буй Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээний үеэр ярилцаж байгаадаа таатай байна.Тус тэмцээнд Ази тивийн 18 орны 470 гаруй өсвөрийн тамирчид оюун ухаанаа уралдуулж байна. 2016 .04.05-15 хооронд МҮЭСТО-нд болж байна.
Л.Алтангэрэл: Энэ жилийн шилдэг спортын холбоогоор шатрын холбоо шалгарлаа. Танай байгууллага хамт олон, мөн энэ спортын дэмжигч, сонирхогч, хичээлгэгч олны амжилтын үнэлгээ байх.
Г.Эрдэнэбаяр: Энэ жилийн шилдэг холбоогоор МШХ шалгарсан нь маш олон хүний уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм. Тухайлбал МШХ –ны ерөнхийлөгчийн ажлыг аваад удаагүй байгаа Олон улсын шатрын холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сайнбаяр,гүйцэтгэх захирал Ц.Цогтбаяр болон МШХ-ны нийт ажилтан,шатарчдын маань ажлын үр дүн юм.
Л.Алтангэрэл: Сүүлийн үеийн гаднын томоохон тэмцээн уралдаануудад манай тамирчид нэлээн амжилттай оролцож байна.
Г.Эрдэнэбаяр: Сүүлийн жилүүдэд Монголын шатар тэр дундаа өсвөрийн шатарчдын амжилт үсрэнгүй ахиж байна. Жишээ нь: Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Номин-эрдэнэ, Д.Мөнхзул нар алтан медаль, Е.Төгстөмөр, Б.Мөнгөнзул нар мөнгөн медаль хүртсэн.Мөн 2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 төрөлд 3 мөнгө,8 хүрэл медаль хүртсэн.Ц.Амартүвшин сурагчдын дэлхийн аварга цол хүртсэнээр харагдаж байгаа юм.
Мөн Өсвөрийн Ази тивийн Аварга шалгаруулах тэмцээн 3 төрлөөр явагдаж байна. Эхний төрөл болох түргэн (Блиц) тэмцээнд Монголын баг 4 алтан, 4 мөнгө, 7 хүрэл нийт 15 медаль нэгдугаар байр эзэллээ.
Л.Алтангэрэл: Таны хэлдгээр ёстой л “Үсрэнгүй Амжилт” нийт шатарчдаа баяр хүргэе. 2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын багийг ахлан явсны хувьд сэтгэгдлээ хэлнэ үү?
Г.Эрдэнэбаяр: Ази тивд төдийгүй дэлхийд Монголын өсвөрийн шатарчид цахиур хагалан 1.5 тэрбум хүнтэй Хятад,1.3 тэрбум хүнтэй Энэтхэг, Иран, Вьетнам зэрэг орны шатарчидтай өрсөлдөгч болж гарч ирсэн.

Л.Алтангэрэл: Мөн таны хувийн ажил бизнес энэ ажлуудтай яаж холбогддог. Шатраар хэзээнээс эхэлж хичээллэв. Өөрийнхөө амжилтын тухай хуваалцаач.
Г.Эрдэнэбаяр: Би шатрын спортод элэгтэй, 2002 оноос сонирхож эхэлсэн.Тэр цагаас хойш шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор улс,бүсийн чанартай маш олон тэмцээнийг ивээн тэтгэж, хамтарч ажиллаж байна.
Л.Алтангэрэл: Монголд баригдах гэж байгаа шатрын ордны талаар бидэнтэй хуваалцаач ажил ямар шатандаа байгаа вэ?
Г.Эрдэнэбаяр: 2015 оны 08 сард МУ-д анх удаа зохиогдсон 16 хүртэл насны олимпиадын үеэр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжинов хүрэлцэн ирж Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,Улаанбаатар хотын удирдлагуудтай шатрын ордон барих газрын асуудлаар ярилцаж тохиролцоонд хүрсэн. Сүүлийн 20-иод жил Дэлхийн шатрын холбоог удирдаж буй Халимаг улсын анхны ерөнхийлөгч К.Илюмжинов гуайн хувьд Монгол гаралтай дэлхийн хүмүүсийн нэг. Өөрийн зүрх сэтгэлээрээ Монголд шатрын ордон барих ажлыг эхлүүлсэн.Удахгүй Монгол улсад шатрын ордон баригдана гэдэгт итгэж байна.

Л.Алтангэрэл: Энэ ордон Эх оронд минь тун удахгүй сүндэрлэнэ гэдэгт би ч итгэлтэй байгаа. Цаашид ордны талаар МШХ-той хамтарч мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно гэдгээ давхар илэрхийлье. Оюуны спорт болох шатрыг төр засгаас хэрхэн дэмжиж байна вэ?
Г.Эрдэнэбаяр: Ер нь топ спортын төрлүүдийг бодвол харьцангуй бага байдаг. Манай өсвөрийн шатарчид Олон улсын тэмцээн уралдаанд хувийн зардлаар явж амжилт гарган Монгол улсаа сурталчилдаг. Гэхдээ Эрүүл мэнд спортын яам, УИХ-н гишүүн Я.Санжмятав, Гадаад хэргийн яамны сайд асан Г.Занданшатар, УИХ-н гишүүн Ц.Лүндээжанцан зэрэг олон хүмүүс дэмжиж тусалдаг.

Л.Алтангэрэл: Цаашид энэ оюуны спортод хувь нэмрээ оруулах хаана хүргэчих юмсан гэсэн залуу хүний мөрөөдөл байдаг да. Нэг тийм оргил цэг хаана вэ? Энэ асуултаар ярилцлага өндөрлөе.
Г.Эрдэнэбаяр: Ирээдүйн зорилго бол дэлхийн хэмжээний супер их мастер цаашлаад дэлхийн аварга олон олон тамирчин бэлдэх юм. Үүний тулд дэлхийн хэмжээний дасгалжуулагчдыг бэлтгэх, өсвөрийн шатарчдыг системтэй бэлдэх нь чухал юм. 2016 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа нийт тамирчиддаа хувиасаа болон МШХ-ны нэрийн өмнөөс амжилт хүсье.
Ярилцсанд баярлалаа

Л.Алтангэрэл
эх сурвалж: tusgaar.mn
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
