Европын Холбоо болон Украины хооронд харилцан визгүй зорчихыг санал болгож магадгүй

2016 оны 04-р сарын 11 өдөр, 14 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

 Нидерландад болсон санал асуулгын дүнгээс үл хамааран Европын Холбоо болон Украины хооронд харилцан визгүй зорчих нөхцлийг бий болгох саналыг  Европын Комисс дөрөвдүгээр сард ЕХ-нд санал болгож магадгүй байгаа тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. Украины Ерөнхийлөгч П.Порошенко өмнө нь “Европын Комиссын зүгээс визгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх санаачилга гаргахыг хүлээж байна” хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэрбээр хэлэхдээ “Украин улс ЕХ-нд нэгдэх тухай хэлэлцээр өөрчлөгдөхгүй, энэ хэлэлцээр одоо ч хэрэгжиж байгаа. Тухайлбал, чөлөөт худалдааны бүсийн тухай тохиролцоог дурдаж болно. Украинчууд визгүй зорчдог болно гэдэгт найдаж байна” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх