Македон Грекийн хил дээр 300 орчим хүн шархаджээ

2016 оны 04-р сарын 11 өдөр, 14 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Дүрвэгсэд Македоны Гректэй залгаа хилийн дагуух торон хашааг давах гэж оролдох үед Македоны цагдаа нар дүрвэгсдийн эсрэг нулимс асгаруулагч, резинэн сум, гранат хэрэглэсний улмаас  300 орчим хүн шархадсан байна. Грекийн Гадаад хэргийн яам Македоны эл үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж “Давагдашгүй нөхцөл байдал огт үүсээгүй байхад нулимс асгаруулагч, резинэн сум, манаргах гранатыг ядарсан эмзэг бүлгийн хүмүүсийн эсрэг хэрэглэх нь аюултай бөгөөд буруушаах ёстой үйлдэл мөн” гэж Македоны Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Тони Ангеловски мэдэгдсэн байна. Түүний ярьснаар, мөргөлдөөний үеэр Македоны цагдаагийн 15 ажилтан гэмтсэний тав нь хүнд гэмтэл авсан байна. Мөн тэрбээр “хил рүү цагдаагийн нэмэлт хүч илгээсэн бөгөөд тэд шөнийн турш эргүүл хийнэ” гэж мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх