ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Х.Баттулгыг сэжиглэн шалгаж байгаатай холбогдуулан Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс түүний эзэмшлийн “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” ХХК-дад Байцаан шийтгэх шийтгэх хуулийн дагуу, прокурорын зөвшөөрөлтэйгөөр санхүүгийн шалгалт хийх шаардлага гарсан гэнэ. Тиймээс шалгалт явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Х.Баттулгын халдашгүй дархан байдалд халдсан ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй, баривчлах тухай асуудал байхгүй гэж мэдэгдлээ.
Нэгжлэгийг явуулах нөхцөлийг хангах үүднээс цагдаагийн алба хаагчдыг хамгаалалтад ажиллуулж байна гэв.
ЦЕГ-аас мэдээлэл хийлээ
2016 оны 04-р сарын 11 өдөр, 19 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
