Хаваржилт хүндэрсэн малчдад туслах зорилгоор Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас Монгол Улсад 2 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болж буцалтгүй тусламжийн гэрээнд Сангийн сайд Б.Болор, АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр нар гарын үсэг зурлаа. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлж байгаагаар энэ өвөл Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь цасан бүрхүүлтэй байжээ. Зузаан цасан бүрхүүл тогтож, агаарын хэм эрс буурсны улмаас хорогдсон малын тоо өнгөрсөн сард 669 мянгад хүрээд байгааг Засгийн газраас мэдээлсэн. Өвөл хүч алдаж доройтсон мал хаврын хахирт олноор хорогдох аюултай тул малын нийт хорогдол 1.2 саяд хүрэх эрсдэл бий болоод байгаа юм. Нийт малчдын 41 хувь буюу 225 мянган иргэн, үүн дотор 5 хүртэлх насны 28 мянган хүүхэд энэ өвлийн хүндрэлийн үр дагварын нөлөөлөлд шууд өртөөд байгаа бөгөөд тэдэнд нэн даруй тусламж үзүүлэхэд 14.3 сая ам.доллар шаардлагатай байгааг НҮБ судалгаагаар тогтоожээ. Тиймээс АХБ-ны гишүүн хөгжиж буй орнуудад байгалийн гамшиг тохиолдох үед төрийн нэн шаардлагатай үйлчилгээг нөлөөлөлд өртсөн орон нутагт хүргүүлэх зориулалттай “Ази номхон далайн гамшгийн хор уршгийг арилгах сан”-гаас буцалтгүй тусламж үзүүлэх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар АХБ-д гаргасан юм.
Малчдад хоёр сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно
2016 оны 04-р сарын 12 өдөр, 10 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
