Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро эрчим хүч хэмнэх зорилгоор долоо хоногт ажлын дөрвөн өдөртэй байх шийдвэр гаргасан бөгөөд өнгөрсөн долоо хоногоос эхлэн ирэх тавдугаар сарыг дуустал баасан гарагийг ийнхүү амралтын өдөр болгон зарлаж байгаагаа тэрээр мэдэгдсэн байна. Энэ шинэ төлөвлөгөөний дагуу зочид буудлууд болон худалдааны төвүүд өдөрт 9 цаг өөрсдийн цахилгаан үүсгүүрээ ашиглаж байх үүрэг хүлээж байна. Мөн хүнд аж үйлдвэрийнхэн эрчим хүчний хэрэглээгээ 20 хувиар бууруулах ёстойг Ерөнхийлөгч Мадуро мэдэгджээ. Венесуэлийн нийслэл Каракас хотын эрчим хүчний 75 хувийг Гури усан цахилгаан станцаас хангадаг юм. Гэвч ган гачгаас болж усны түвшин эрс буурч эрчим хүчний үйлдвэрлэл буурахад хүрчихээд буй юм байна. Мөн дэлхийн зах зээл дээрхи нефтийн үнийн уналт тус улсад хүндхэн тусч байна. Өнгөрсөн онд л гэхэд Венесуэлд инфляцийн түвшин нь 180 хувьд хүрч үүнээс болж Ерөнхийлөгч Мадуро онц байдал хүртэл зарлаж байсан билээ.
Ажлын дөрвөн өдөртэй болно
2016 оны 04-р сарын 12 өдөр, 11 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
