Нью-Йорк хотноо 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ажлаа эхэлсэн НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комиссын 49 дүгээр чуулган “Хөгжлийн бодлого дахь хүн ам зүйн нотолгоог бэхжүүлэх нь” сэдвийн дор эхлэв. 2015 оны 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хянахад хүн ам зүйн мэдээллийн чанар, хамралтыг сайжруулах асуудал нэн чухал байна. Ялангуяа хүн амын тооллого, иргэний бүртгэл, мэдээлэл, судалгааны тоон мэдээг хүртээмжтэй болгож, задаргааг нь нарийвчилснаар хүн амын бүлгүүдийн ялгааг илрүүлж, тэгш бус байдлыг арилгах арга замын талаар гишүүн улсууд хэлэлцэж, өөрсдийн байр суурийг илэрхийлж байна.
Чуулганы 4 дүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаан дээр Эрүүл мэнд, спортын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр үг хэлэв. Тэрбээр Монгол Улсад хүн амын хөгжлийн асуудлаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэхэд Олон улсын хүн ам хөгжлийн бага хурал ба Мянганы хөгжлийн зорилтууд асар их үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэж, тогтвортой хөгжлийн шинэ зорилтуудыг үндэсний түвшинд тодорхойлоход үндэс суурь болж өгч буйг тэмдэглэв.
Илтгэгч цааш нь манай улс өөрийн Мянганы хөгжлийн зорилтуудын илтгэлийг боловсруулж байсан туршлага дээрээ үндэслэн тогтвортой хөгжлийн үндэсний болон сэдэвчилсэн шалгуур үзүүлэлтийг тогтоох чиглэлээр идэвхтэй ажиллаж байна гээд хөгжлийн бодлого дахь хүн ам зүйн нотолгоог бэхжүүлэх улмаар 2015 оноос хойших хөгжлийн зорилтын хэрэгжилтэд үндэсний статистик, тоо бүртгэлийн чадавхийг бэхжүүлэх явдал чухал байгааг онцоллоо.
4 дүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх 49 дүгээр чуулганаар Хүн ам, хөгжлийн комиссын ажлын арга барил, хуралдааны ирэх жилүүдийн сэдвийг мөн хэлэлцэж байна.
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
