БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз өчигдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н. Батцэрэгтэй Төрийн ордонд уулзалт хийлээ. Уулзалтад Элчин сайд Мурат Карагөз Турк Улсын Ой, усны яам нь Монгол Улстай цөлжилт, ойжуулалт, био-төрөл зүйл, усжуулалт, хөрсний нөхөн сэргээлт болон зэрлэг байгалийг хамгаалах чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй бөгөөд ажлжж эхлэхэд бэлэн болохыг дурдав. Мөн Турк Улсын Байгаль орчин, хотжилтын яамнаас Монгол Улсад хүргүүлсэн “Байгаль орчны салбарт хамтарч ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурах талаар монголын талын албан ёсны байр суурийг асуулаа. Элчин сайд Мурат Карагөз хоёр улсын хооронд аялал жуулчлалын харилцааг хөгжүүлэх зорилгоор ирэх 5 дугаар сарын сүүлээр эсвэл 6 дугаар сарын эхээр Туркийн аялал жуулчлалын баг Монгол Улсад судалгааны айлчлал хийх хүсэлтэй байгааг дурдсан байна. Сайд Н. Батцэрэг Туркийн Засгийн газрыг Монгол Улстай байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллахад нээлттэй хандаж буйд таатай байгаагаа илэрхийлэн Туркийн талд хамтын ажиллагааны чиглэлээр санал хүргүүлэхээ амлаад, нэр дурдсан санамж бичгийг ирэх 5 дугаар сарын дундуур Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Хамтарсан эдийн засгийн хороо”-ны хурлын үеэр үзэглэх боломжтой болохыг илэрхийллээ. Талууд энэ сарын 22-29-ний өдрүүдэд Улаанбаатарт зохион байгуулах 3 дахь удаагийн Туркийн соёлын өдрүүд арга хэмжээний талаар мэдээлэл солилцсон байна.
Турк улстай байгаль орчны салбарт хамтран ажиллана
2016 оны 04-р сарын 14 өдөр, 10 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
