2016 оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл 2016 оны хоёрдугаар сарын 15-ны 09:00 цагт эхэлж, энэ сарын 25-ны орой 18:00 цагт дуусна. Энэ жил ЕБС-ийн 12 дугаар ангийг нийт 36200 хүүхэд төгсөх бөгөөд өмнөх оны төгсөгчид нэмэгдээд 39-40 мянга орчим хүн шалгалтад орох тооцоо гарсан. ЭЕШ-ын бүртгэл 80 хувьтай байгаа аж. Үлдсэн хугацаанд 15 мянга 700 орчим хүүхэд бүртгүүлэх юм. Ирэх сарын 15-наас хойш БҮТ-ийн www.eec.mn сайтаас суудлын хуваарийг үзэх боломжтой. Суудлын хуваарь гэдэг нь тухайн шалгуулагчийн шалгалтын байранд аль ангид, хэд дугаартай суудалд шалгалт өгөх вэ гэсэн хуваарийг зааж өгч байгаа юм. Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх бөгөөд өнгөрсөн жил хоёр удаа авч байсан бол энэ жил нэг удаа авна. Энэ нь монгол хэл бичгийн шалгалтыг 400-аас дээш оноо авч байж ЭЕШ-ын оноо нь хүчинтэй болж их, дээд сургуульд элсэх боломжтой болно гэсэн үг. Хоёрдугаарт монгол, орос, англи хэлний шалгалтын агуулгад шалгуулагчийн сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг нэмж оруулж байгаа. Үүнтэй холбоотой шалгалт авах анги танхимуудыг сонсох даалгавар авахад зориулсан шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж байгаа тухай Боловсролын Үнэлгээний төв /БҮТ/-ийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат ярьжээ.
ЭЕШ-ын хэлний шалгалтын агуулгад сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавар нэмэгджээ
2016 оны 04-р сарын 14 өдөр, 11 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
