АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтын хүрээнд “АСЕМ-ын Загвар чуулган 2016” чуулганыг ирэх долдугаар сарын 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл өнөөдөр тус чуулганы ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй Монголын Залуучуудын Холбооноос мэдээлэл хийлээ.
Тус чуулганыг ASEF буюу Ази, Европын сан, Гадаад хэргийн яам, Монголын залуучуудын Холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд чуулганд 51 орны нийт 150 төлөөлөгч оролцох аж.
Энэхүү чуулган нь хоёр үе шаттай явагддаг байна. Эхнийх нь чуулган болохоос 1-2 сарын өмнө оюутнууд онлайнаар бүртгүүлэн хамтран ажиллах буюу багт хуваагдан судалгаа хийж, тодорхой жишээн дээр ажиллана. Дараа нь үндсэн хуралдаан болж, нүүр тулсан ярилцлага, асуудал дэвшүүлэх хэлбэрээр зохиогдох юм байна.
Загвар чуулган нь АСЕМ-ын дээд түвшний уулзалтын өмнө болдог том хэмжээний залуучуудын хуралдаан бөгөөд их, дээд сургуулийн оюутнуудад хурлын талаар ойлголт өгөх, залуусын идэвх сонирхол, оролцоог нэмэгдүүлдэгээрээ онцлогтой аж. Түүнчлэн залууст дипломат ёс, яриа хэлэлцээний талаар мэдлэг олгох, олон нийтийн өмнө ярих, багаар ажиллах, зөвшилцөлд хүрэх, манлайлах зэрэг чадвараа хөгжүүлэхэд нь тусална зорилготой хэмээн тэд онцоллоо.
Чуулганд оролцох Монгол залуучуудыг дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг дуустал бүртгэх бөгөөдwww.myf.mn сайтаар болон МЗХ-ны төв байранд өөрийн биеэр ирж бүртгүүлэх боломжтой аж. Бүртгүүлэх оролцогчид18-30 насны Монгол Улсын иргэн байх, мөн оюутан байх, англи хэлний бичгийн болон ярианы чадвар өндөртэй байх зэрэг хэд хэдэн шаардлагыг тавьж байгаа юм байна. Одоогийн байдлаар 180 залуус материалаа ирүүлээд байна хэмээн мэдээллээ.



“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
