Хойд Америкийн “NHL”-ийн 2015-2016 оны улирлын плэй-оффын тоглолтууд эхлэлээ. Өчигдөр нийт 3 тоглолт болсон байна. Өрнөд бүсэд өнгөрсөн жилийн аварга Чикаго Блэйк Хаукс баг Сент Луис Блюс багийн “Scottrade” ордонд зочлон цувралын эхний тоглолтоо хийжээ. Хоёр багийн тоглолт үндсэн цагт тэнцэж, нэмэлт цагт ялагч тодорсон байна. Зочин баг Чикаго Блэйк Хаукс 35 удаа цохилт гүйцэтгэсэн боловч ганц нь ч хаалганд ороогүй. Сент Луис Блюс багийн хаалгач Б.Эллиотт энэ өдөр тун сайн байж хаалгаа манажээ. Харин тус тоглолтын цорын ганц гоолыг талбайн эзэн Сент Луис Блюс багийн ахлагч Д.Бэкес нэмэлт цагийн 10 дахь минутанд Ж.Боумистерийн дамжуулалтаар оруулсан байна. Ийнхүү Сент Луис Блюс баг эхний хожлоо байгуулсан байна.
Мөн энэ өдөр Дорнод бүсэд 2 тоглолт болсон. Детройт Ред Уингс баг Тампа Бэй Лайтинг багийн талбайд зочлон тоглоод 2-3 харьцаагаар ялагдал хүлээжээ. Тэгвэл Дорнодын хүчирхэг багуудын нэг Питтсбург Пингвинс баг өөрсдийн талбайдаа Нью-Йорк Рейнжерс багийг хүлээн авч 5-2 харьцаагаар буулгаж авчээ. Питтсбург багаас Швед тоглогч П.Хёрнквист 3 гоол оруулсан бол багийн ахлагч С.Кросби 1 гоол, Герман залуу Т.Кюнхакл нэг гоолыг нэмэрлэсэн байна.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
