Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани шүүгээний бараг мартагдах шахсан нэгэн төслийг хэрэгжүүлэх бодолтой байна гэж Туркийн “Тараф” сонинд бичжээ. Энэ нь Каспийн тэнгисийг Персийн булантай холбосон хөлөг онгоц нэвтрүүлэх суваг барих ажил бөгөөд Ираны “Суэцийн суваг” гэгдэх уг төслийг ойрын хугацаанд бодит ажил хэрэг болгоход 7 тэрбум доллар шаардагдах тооцоо гарсан аж. Иранчууд Оросын тусламжтайгаар суваг барих ажлыг 2030 он гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж байгаа аж. Суваг нээгдсэнээр Каспийн тэнгис рүү гарцтай Азербайжан, Казахстан, Туркменистан, Орос, Иран гэсэн 5 орон олборлосон газрын тос болон байгалийн хийгээ задгай тэнгис рүү гаргах боломжтой болж Өмнөд Кавказ, Каспийн тэнгисийн орнуудын эдийн засгийн өсөлтийн хурдац улам эрчимжих юм. Түүнчлэн Ираны төсөл хэрэгжсэн тохиолдолд Оросын цэргийн хөлөг онгоцууд Туркийн Босфор, Дарданеллийн хоолойнуудаар дамжихгүйгээр задгай тэнгист гарах болно. Каспийн тэнгис бол манай дэлхий дээрх хамгийн том нуур бөгөөд эргийн шугам нь 7000 км урт аж. Каспийг Персийн булантай холбосон сувгийг зөвхөн Ираны нутгаар дайруулан татах боломжтой.
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
