Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэн гаргадаг “Цензургүй яриа” нэвтрүүлгийн ээлжит зочноор ХСҮТ ийн Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч , клиникийн профессор Ж.Чинбүрэн уригджээ.
Ж.Чинбүрэн эмч нь Монголд хийгдэх гэж байгаа элэгний хорт хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг гардан хийх юм. Тэрбээр мэс заслыг үнэгүй хийх 20 хүнийг хэрхэн бүртгэх, ямар нөхцөл байдал үүсээд байгаа талаараа “Цензургүй яриа” нэвтрүүлгээр ярих юм. Уг нэвтрүүлэг 4-р сарын 17 ний даваа гаригийн 21.00 цагт С1 телезизээр гарна.
