Монгол Улсын Их Хурал Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт (АСЕМ)-ын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо 2016 оны 04 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын даргын 28 тоот захирамжийг үндэслэн Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Үндэсний хороо өнөөдөр /2016.04.15/ хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын явц байдлын талаар хуралдлаа.
Үндэсний хорооны өнөөдрийн хуралдаанд тус хорооны дарга, Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, Үндэсний хорооны гишүүд болох УИХ-ын гишүүн Г.Батхүү, УИХ-ын гишүүн М.Батчимэг, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн С.Оюун, УИХ-ын гишүүн Н.Энхболд мөн энэхүү 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, АСЕМ-ын Ахлах албан тушаалтан, Бэлтгэл ажлын албаны орлогч дарга Л.Оргил, Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Үндэсний хорооны дарга, Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж хуралдааны эхэнд мэдээлэл хийсэн юм. Тэрээр, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад өнөөдрийн байдлаар 31 орон болон Европын парламентаас нийт 151 төлөөлөгч бүртгүүлснээс парламентын дарга 3 /Энэтхэг, Итали, Тайланд/, дэд дарга 11 /Австрали, Итали, Индонези, Финланд, Унгар, Польш, Вьетнам, Испани/ оролцохоор байна. Түүнчлэн ирэх долоо хоногт болох энэхүү уулзалтын нээлтэд монголын талаас УИХ-ын дарга, УИХ-ын 3 дэд дарга, гишүүд, Үндэсний хорооны гишүүд мөн ажиглагчаар гадаад, дотоодын байгууллагын төлөөлөгчид оролцоно гэж танилцуулав.
Хурлын үеэр Үндэсний хорооны гишүүд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтаар батлах Тунхаглал, манай улсаас оруулж хэлэлцүүлэх илтгэл болон зохион байгуулалтын бусад мэдээллийн талаар санал солилцлоо.



АСЕМ-ын дээд түвшний XI уулзалтын хүрээнд зохион байгуулагдах хамгийн эхний арга хэмжээ болох Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт нь тухайн орны парламент байрладаг ордонд зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ дагуу Төрийн ордонд энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ удаагийн АСЕМ-ын дээд түвшний уулзалт 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. Иймд энэ ойг тохиолдуулан парламентын түншлэл энэ уулзалтад ямар үүрэг гүйцэтгэдэг талаар ярилцахаар Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг “Ази, Европын парламентын түншлэлийн АСЕМ дахь үүрэг” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
