2016 оны УИХ-ын сонгууль болоход ердөө л хоёр сар гаруйн хугацаа үлдээд байна . Энэ долоо хононгт Монголын улс төрийн голлох тоглогчид болон МАН,АН хоёр тус тусын бага хурал ҮЗХ-оогоо хуралдуулж сонгуулийн мөрийн хөтөлбөр болон сонгуульд ямар тактикаар хэрхэн оролцох тухайгаа хэлэцэн эцсийн байдлаар асуудлаа хайрцаглахаар шийдээд байна.
Өнөөдөр хуралдах МАН-ын бага хурлаар 2016 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө эцэслэх батлахаас гадна угшил нэгт МАХН-тай эвсэл болон сонгуульд оролцох асуудлыг эцэлэн шийднэ. Өнгөрөгч долоо хоногт хаалттай хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр МАХН-тай эвсэж сонгуульд оролцох улмаар 80*20 гэсэн хувиар ялалтаа хувааж авах тохиролцоо хийсэн бололтой. Хэрэв дээрхи тохиролцоо үнэн бол өнөөдрийн хуралдаан тохиролцоогоо зөвхөн баталгаажуулах процесс л болох нь .
Харин АН-ын хувьд ҮЗХ-ны хурал их эвлэрэлийг эрэлхийлж дотоод зөрчлийн галаа унтраах зорилготой ч үндсэн зорилгодоо хүрч чадах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. АН-ын хувьд 10 гаруй хоногийн өмнө “Их тэнгэр”-т төрийн хамгаалалтан дор олон түмний нүд чихнээс холхон хуралдсан өргөтгөсөн хуралдаанаа их эвлэрэлийн, дотоод зөрчлийн галаа унтрааж чадсан үр дүнтэй хуралдаан болсон гэж бүлгийн дарга дэд дарга нар нь хэвлэлийнхэнд мэдэгдэж байсан.
Гэсэн хэдий ч бүлгийн өргөтгөсөн хурал тийм ч үр дүнтэй хурал болж чадаагүй ёс төдий хуралдаан болсон гэдэг нь сүүлийн үед болсон үйл явдлуудаас харагдаж байгаа юм. Н.Алтанхуягын мэдэгдэл , Х. Баттулгын эзэмшлийн оффисст хийсэн нэгжлэг гэх зэрэг нь АН дотооддоо асуудлаа шийдэж чадаагүйг харуулж байгаа юм. Ямар сайндаа л өргөтгөсөн хуралдаанаар гарсан шийдвэр нь сонгууль дөхөж байгаа энэ үед намын эв нэгдлээ сахих янз бүрийн асуудлаар хэвлэлийнхэнд хандаж мэдэгдэл хийхгүй байхыг намын экс даргадаа үүрэг болгосон гэх мэдээлэл ч байгаа. Тэгэхээр өнөөдөр хуралдах АН-ын ҮЗХ-ны хурал дотоод асуудлаа шийдэж эв нэгдлээ харуулж чадах эсэх нь асуултын тэмдэг болоод байгаа юм . АН-ын фракциудын төлөөлөлүүд ч намын экс даргадаа хандаж намын эвлэрлийг хангаж дотоод зохион байгуулалтанд анхаарлаа хандуулахыг хүссэн сурагтай . Өнөөдрийн ҮЗХ-ны хурлаас ямар шийд гарахаас АН-ын сонгуулийн өнгө тодорхой болно.
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
