Линз нүдний хуурайшлыг нэмэгдүүлдэг

2016 оны 04-р сарын 18 өдөр, 14 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Нүдний бохирдол линзэнд наалдсанаар линзийг дахин зүүхэд нүд улайлт үүсч болно
Зааснаас удаан хугацаагаар линзийг зүүвэл нүдний эвэрлэг бүрхэвчинд хүчилтөрөгч дутагдаж, нүд бүрэлзэж хавдах шинж тэмдэг илэрч болно. Мөн линзнээс болж эвэрлэг бүрхэвч гэмтэж, зурагдаж болох талтай.
Зовхины үрэвсэлтэй болох магадлалтай. Энэ нь зовхины дотор доод хэсэгт үрэвссэн жижиг жижиг гүвдрүүнүүд үүсэхийг хэлнэ. Үрэвссэн зовхитой нүдэнд линз зүүхэнд өвддөг.
Нүдний хуурайшил бол контакт линз зүүдэг бүсгүйчүүдэд түгээмэл тохиолддог эмгэг. Энэ нь нүдэнд хангалттай нулимас байхгүй болсноос хуурайшиж, ямар нэг юм торсон мэт мэдрэмж төрөх, халуу оргих, улайх шинж тэмдгүүд илрэхийг хэлнэ.
Зарим хүн линзний харшилтай байж болно. Хэрэв линзийг зүүмэгц нүд огцом улайж байвал харшилтай байгаагийн шинж юм.
Линзээ зүүхээсээ өмнө ҮРГЭЛЖ гараа угааж занш. Мөн линзнээсээ хамаараад, тасралтгүй зүүж болох хугацаанаас бүү хэтрүүлэгтүн. Линзнийхээ савыг 3-6 сар тутамд нэг удаа сольж байгаарай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх