Төрийн ордон болон Чингисийн талбай руу харсан цонхоо онгойлгохгүй байхыг анхаарууллаа

2016 оны 04-р сарын 19 өдөр, 12 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Ази, Европын парламентын дээд хэмжээний уулзалт энэ сарын 18-наас 23-нд манай улсад болно. Эдгээр  өдрүүдэд архи согтууруулах ундаагаар үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, баар, караоке, ресторанууд өдрийн цагаар үйл ажиллагаа явуулахгүй байхыг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс анхааруулжээ. Мөн хэв журмын хамгаалалтын үед Чингисийн талбай, Төрийн ордон болон зочид төлөөлөгч ирэх, буцах зам руу харсан цонхуудыг онгойлгохгүй байх, цонхны цаанаас гар утас, камераар бичлэг хийхгүй байхыг зөвлөж, албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд албан тоот хүргүүлжээ.

tsagdaa

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх