МАХН-ыг эцсийн байдлаар саналаа өгөхгүй бол МАН дангаараа сонгуульд орно

2016 оны 04-р сарын 19 өдөр, 15 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

МАН-ын Бага хурлаар МАХН-тай эвсэх асуудлыг хэлэлцсэн. Тус хуралдаанаар өчигдөр 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, гишүүдийн саналыг сонсон, орон гарсан гишүүдийн оронд шинээр Бага хурлын гишүүдийг батламжилсан. Тэгвэл өнөөдөр МАХН-ын Үндэсний зөвлөл мөн хуралдаж, сонгуулийн мөрийн хөтөлбөр зэрэг асуудлаа хэлэлцсэн байна. Тус намын Үндэсний зөвлөлийн хурал 15:30 цагаас үргэлжлэх юм байна.

Харин дөнгөж сая УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Тусгаар тогтнолын ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр МАН, МАХН хоёр эвсэж сонгуульд орох ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм. Мэдээлэлдээ “МАХН-ын дарга Н.Энхбаяр бусад намуудтай уулзаж, бидэнтэй байгуулсан санамж бичигтээ нэмэлт өөрчлөлт оруулаад байна. Үүнийг МАН-ын ажлын хэсэг дэмжихгүй байна. Өнөөдрийн 16:00 цагаас өмнө МАХН эцсийн байдлаар саналаа өгөхгүй бол МАН дангаараа сонгуульд орно гэдэг байр сууриа илэрхийлж байна” гэв.

 

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх