Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн ахалж ажилладаг АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын Үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээ, хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцсан ажлын хэсэг 4 дүгээр сарын 19-нд НЗДТГ-ын хурлын танхимд хуралдаж, Улаанбаатар хотын мэдээлэл, газрын зургийг агуулсан гар утасны аппликейшн бэлтгэх явц, АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын 20 жилийн ойн түүхэн дурсгалт хөшөөний санал, дээд түвшний уулзалтыг сурвалжлах сэтгүүлчдийн хоол, үйлчилгээ, аюулгүй байдлын талаар хэлэлцлээ.
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаар ирэх зочид төлөөлөгчид болон гадаадын жуулчдад зориулсан гар утасны аппликейшны эхний хувилбар англи, монгол хэлээр бэлэн болсон байна. Улаанбаатар хотын кафе ресторан, үзвэр үйлчилгээ, аялал зугаалга, урлаг соёл гэх мэт 1471 үйлчилгээний байгууллагын мэдээлэл, хаяг бүхий уг аппликейшн нь АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын дараа ч Монгол Улсыг зорин ирэх жуулчдын гол хөтөч болох учраас агуулга, хаяг байршил, нэршлийн үнэн бодитой, баталгаатай байдалд голлон анхаарахыг ажлын хэсгээс үүрэг болгов. Мөн уг хөтөч мэдээллийг хятад, орос хэлээр орчуулж гаргах, үүнд шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдэх асуудлыг Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэхээр тогтлоо.
АСЕМ-ын Дээд түвшний уулзалт болон түүний эргэн тойронд өрнөх үйл явдал, дагалдах хурлуудыг сурвалжлахаар манай улсад 800-1200 орчим гадаадын хэвлэл мэдээллийн төлөөлөгч ирнэ гэж төлөвлөж байгаа бөгөөд тэдгээрийн 400-600 орчим нь үндсэн арга хэмжээний үеэр Шангри Ла дахь “Хэвлэлийн төв”-д байрлаж 24 цагаар ажиллах аж. Гадаад, дотоодын сэтгүүлчдийг ажиллах нөхцөл боломжоор хангах, тэдэнд кофе цайгаар үйлчлэх, өдрийн хоол хариуцах үйлчилгээний байгууллагыг сонгох, хоол хүнсний аюулгүй байдалд хяналт тавих зэрэг асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр боллоо.


Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
