Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо 2016 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой албан ёсны уулзалт хэлэлцээ хийнэ. Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчид бараалхана.
Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохиогдох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож, Ази-Европын Парламентын Түншлэлийн 8 дугаар уулзалтын Ерөнхийлөгчийн хувьд Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээлтэд үг хэлнэ.
Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын
Ерөнхийлөгч Пьетро Грассогийн товч намтар
Пьетро Грассо 1945 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Италийн Агрижэнто мужийн Ликата хотод төрсөн. 1966 онд Палермогийн Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, 1969 онд шүүгчийн эрх авчээ.
- 1972 онд Баррафранка хотын Шүүхийн шүүгч
- 1972-1984 онд Палермо хотын прокурор
- 1984-1985 онд Палермо хотын Шүүхийн шүүгч
- 1985-1989 онд Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэхажиллагааг хариуцсан туслах шүүгч
- 1989-1991 онд Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэхПарламентын комиссын зөвлөх
- 1991-1993 онд Хууль зүйн яаманд Гэмт хэрэгтэй тэмцэх газрын үйл ажиллагааг хариуцсан атташе
- 1993-1999 онд Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэх Үндэсний мөрдөн байцаах газарт орлогч дарга
- 1999 онд Үндэсний зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх орон тооны бус прокурор
- 1999-2005 онд Палермо хотын ахлах прокурор
- 2005-2006 онд Үндэсний зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх прокурор
- 2006-2013 онд Палермо хотын Мөрдөн байцаах газрын дарга
- 2013.01.08-наас Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын гишүүн
-
2013.03.16-наас Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
