Манай улсад энэ сарын 22-25-ны хооронд тун чухал тэмцээн эхлэх гэж байна. Учир нь ирэх оны Бразилийн нийслэл Рио де Жанейро хотод хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг зуны спортын XXXI наадамд өрсөлдөх тамирчдад эрх олгох нэн хариуцлагатай тэмцээн манайд болох юм.
Харин энэхүү тэмцээнийг манай улс түүхэндээ анх удаа зохион байгуулахаар болоод байгаа Тодруулбал, Монголын чөлөөт бөхийн холбооны тавьсан хүсэлтийг дэлхийн бөхийн нэгдэл хүлээн зөвшөөрч олимпийн наадмын эрх олгох тэмцээнийг манай улсад зохион байгуулах шийдвэр гаргасан байна.
