Нефтийн үнэ 44 доллараас давж, үнийн уналтаа нөхжээ

2016 оны 04-р сарын 20 өдөр, 13 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Лондонгийн “ICE” биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн зургадугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 2.6 хувиар өсч нэг торх нь 44.02 доллар болсон байна. Ингэхдээ “Brent” маркийн нефтийн үнэ Дохагийн хэлэлцээний дараах үнийн уналтыг нөхөж өссөн байна. Өнгөрсөн ням гарагт Катарын нийслэл Доха хотод болсон нефть олборлогч орнууд болон ОПЕК-ийн гишүүн бус орнуудын уулзалт нефтийн үнийг тогтворжуулах асуудлыг хэлэлцсэн боловч талууд зөвшилцөлд хүрч чадаагүй юм. Үүний дараа даваа гарагт Лондоны биржийн арилжаа эхлэхэд нэг торх “Brent” маркийн нефтийн үнэ 7 хувиар буурч, 41 доллароос доошлон унасан билээ.  Үүний зэрэгцээ, нефтийн үнийн өсөлтийг дагаад Оросын валют чангарч байна. Өчигдрийн арилжаа дуусах үед доллартай харьцах рублийн ханш 59 копейкоор өсч, 65.59 нэгж болсон бол евротой харьцах рублийн ханш 74.56 нэгж болж 26 копейкоор чангарчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх