Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэдхэн хормын өмнө Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Ингэснээр ЦЕГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм байна
