Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр Монгол улс 60 дугаарт оржээ

2016 оны 04-р сарын 21 өдөр, 10 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Эрх баригчид болон хувийн хэвшлийнхний зүгээс сэтгүүлчдэд дарамт шахалт үзүүлэх явдал дэлхий даяар улам ихэссэн тухай “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас гаргасан 2016 оны хэвлэлийн эрх чөлөөний индексийн талаарх мэдээлэлд дурджээ. Хэвлэлийн эрх чөлөөний байдлаар хамгийн эрх чөлөөтэй таван орны тоонд Финланд, Нидерланд, Норвеги, Дани болон Шинэ Зеланд орсон байна. Финланд Улс уг жагсаалтыг 2010 оноос хойш тэргүүлж байгаа юм. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр хамгийн доогуур үзүүлэлттэй 18 орны тоонд Азербайжан /163 дугаарт/, Иран /169/, Саудын Арави /165/, Хятад /176/, Сири /177/ зэрэг улс оржээ. ОХУ-ын хувьд ч хэвлэлийн эрх чөлөө хүнд байдалтай байгааг “Хил хязгааргүй сурвалжлагчид” дурджээ. Монгол Улсын хувьд өнгөрсөн оныхоос 6 байраар ухарч жагсаалтын 60 дугаарт оржээ. Өнгөрсөн онд манай улс 54 дүгээрт бичигдэж байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх