Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа тус улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд Итгэмжлэх жуух бичгээ энэ сарын 20-ны өдөр өргөн барив. Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын ажиллагаа Кремлийн Их ордоны Александр танхимд болов.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Элчин сайд Б.Дэлгэрмаад ИЖБ-ээ барьж буйтай нь холбогдуулан баяр хүргэхийн хамт Монгол Улстай эртний, найрсаг хөршийн, стратегийн түншлэлийн харилцаандаа сэтгэл хангалуун буйгаа тэмдэглээд “Саяхан байгуулсан ОХУ, Монгол Улсын хооронд Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь хоёр орны харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал. Энэ оны 6 дугаар сард Ташкент хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хоёр талын харилцааны талаар үргэлжлүүлэн ярилцах бөгөөд ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын гурван талт дээд хэмжээний уулзалт мөн төлөвлөгдсөн байгаа” хэмээн онцлон тэмдэглэв.
Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд уламжлаад Улаанбаатар хотноо энэ оны 7 дугаар сард зохион байгуулагдах Ази, Европын орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцохыг урив. Түүнчлэн Элчин сайд Б.Дэлгэрмаа хоёр орны хооронд тогтсон уламжлалт, найрсаг харилцааг бүхий л түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
