Мексикийн нефтийн байгууламж дэлбэрч гурван хүн амиа алджээ

2016 оны 04-р сарын 21 өдөр, 12 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Мексикийн зүүн өмнөд нутгийн Веракрус мужийн Коацакоалькос боомт хот дахь Мексикийн төрийн мэдлийн “Pemex” компанийн нефтийн байгууламжинд өчигдөр дэлбэрэлт болсны улмаас гурван хүн амиа алдаж, 30 гаруй хүн гэмтсэн байна. Дэлбэрэлт болсны дараа ойр орчим дахь иргэдийг нүүлгэн шилжүүлж, сургуулиудыг хаасан байна. Сүүлийн хэдэн жилүүдэд “Pemex” компанийн байгууламжуудад хэд хэдэн удаа дэлбэрэлт болсноос хамгийн сүүлчийнх нь энэ аж. Дэлбэрэлт лхагва гарагт орон нутгийн цагаар 15:30-д болсон гэж Веракрус мужийн Засгийн газар мэдэгдсэн бол “Pemex” компанийн зүгээс галыг цаг алдалгүй унтраан, дэлбэрэлтээс үүссэн утааг тэр даруй сарниулсан хэмээн мэдэгдсэн аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх