…Туулын урсгал шєнєдєє сайхан сан
Торгон долгио хаялан мяралздаг сан
Хоёр ангир дандаа хєвдєгсєн
Холын анир авангаа дуугардагсан… гэж бид дуулах дуртай.
Хэнтийн нуруу ,Хагийн хар нуур , Номингийн голоос эх аван таван аймаг, нийслэлийн нутгаар дамжин урсдаг олон зуун мянган хүмүүсийн ундны усны эх үүсвэр болсон хатан туул минь та бидний нүдэн дээр дээр амь тавин ширгэж байна.
Эргээ халин урсах хатан туулыг гатлахын тулд сал хэрэглэж байсныг кино хальс архивын бичлэгээс л харж байсан .Гэтэл өнөөдөр салаар гатладаг байсан хатан туул минь хатсан сайр болж байгаа нь хүмүүс та бидний буруутай үйл ажиллагаа өөрсдийн өчүүхэн эрх ашигийн төлөө байгаль эхтэйгээ зарласан дайны хариу үр дүн гэж хэлж болно.
Хатан туул хатаж ширгэж байгаагын шалтгаан нь хот төлөвлөлтийн алдаатай бодлого гэж үздэг . Анх 500 мянган хүн амтай 50 мянган машинтай хот байхаар төлөвлөсөн Улаанбаатар хотын хүн ам өсөхийн хэрээр хотжилт хүрээгээ тэлж байгаа нь Туул голын урсац багасч байгаа гэж мэргэжлийн хүмүүс нотлодог . Голын ай сав орчны газраас барилгын компаниуд үндсэн түүхий эд болох хайрга дайргаа ямар ч vнэ тєлбєргvй олборлон авч өдөр шөнөгүй зөөсөөр байна.

Уг нь хот төлөвлөлтийг хийхдээ голын сав газар, түүнд нөлөөлөх нөлөөллийг сайтар тооцоолох учиртай баймаар . Гэвч өнөөдөр Хатан Туул голоо хайрганы карьер болгочихоод сууж байгаа нь харалган төрийн алдаатай бодлого гэхээс өөр юу ч гэхэв дээ. Та бидний нүдэн дээр Туул гол дагуу амралтын бааз,өндөр өндөр шилэн барилгууд, хар зам гээд хүний гараар бүтсэн олон арван бүтээн байгуулалтууд өдрөөс өдөрт сүндэрлэсээр байгаа нь үнэн. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд гудамж төслийн хүрээнд Богд уулын араар тавигдсан авто зам. Энэ зам нийслэлийн авто замын ачааллыг тодорхой хувиар хуваалцаж байгаа. Хэдийгээр голын урсацыг шууд хааж боогоогүй ч гэсэн их бага ямар нэгэн хэмжээгээр сөрөг үзүүлж байхыг үгүйсгэх аргагүй.
Одоо бас Туул голын хойд эрэг дагуу хурдны зам тавигдах ,асуудал яригдаж хөрөнгө санхүү нь ч шийдэгдсэн байгаа. Хэрэв энэ замын ажил эхлэвэл одоо байгаагаасаа илүүтэйгээр туул голын амин судсанд сөрөг үзүүлж мэдэх юм .
Энэ мэт бүтээн байгуулалтын ажлуудаас гадна урин дулаан цагт хот гэдэг их айлын хүүхдүүд голын эрэг хөвөө даган төмөр хөлгөө угааж , усанд сэлж амарсныхаа дараа голын хєвєє захаар дутуу идсэн хоол хvнс, уусан архи, ундааныхаа шил савыг хаяж ариун голоо булингартуулж, хатан Туулаа бид дэндvv гомдоож байна даа.


Сүүлийн жилүүдэд байгалын жам өөрчлөгдөж хатан туул минь өвөл нь хөлдөхөө больж хавартаа хөрсөн доогуураа шургаж хатаж дүнсийсэн хайрга чулуу харахад хүргэж байна. Хатан уул минь хавартаа тасарч, зундаа хурын усаар л амь залгадаг болсоор цөөнгүй жилийн нүүр үзэж байна .
Нууц товчоонд бичигдэн үлдсэн Туулын хар шугуй өнөөдөр архи пивоны шил лааз, үхсэн малын сэг зэм , барилгын хог хаягдлаар дүүрч голын усны цэвэр цэнгэг үнэр үнэр алга болж улаан шороо бужигнаж байна
Урсгал нь тасалдаж амь тасарч байгаа хатан туулдаа анхаарал хандуулахгүй бол хатсан сайр хараад хэдхэн жилийн өмнө энд Туул гол урсаж байлаа гээд түүх дурсамж ярьж суух цаг ойрхон ирээд байна даа
.
Улаан голоор чинь урсаж байгаа
Улаанбаатар дундуур чинь сажилж байгаа
Улаан нүүрэн дээр чинь хатаж байгаа
Улс амьтны хөлд гутаж байгаа
Уулсынхаа элгэнд хярж байгаа
Ухаан гуйн залбирч байгаа
Шидмэс шиг гол нэг л үүрээр
Шивнээ нь тасарч амьсгалаа өвөр дээр чинь хураах нь ээ …
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
