Эх хүний үрээ гэх сэтгэлийн зориг, хүчийг үзэгчдэд мэдрүүлэх “Ижийгээ би саналаа” киноныхоо зураг авалтанд “Чононгоо Фильм продакшн”-ны уран бүтээлчид орсон тухай бид мэдээлж байсан. Ардын жүжигчин Д. Мэндбаярын гол дүрийг нь амилуулж байгаа энэ кино багийн хамт олон кинондоо зориулж үзэгч, уншигчдынхаа дунд “Хайртай шүү, ээжээ” гэрэл зургийн уралдааныг зарласан билээ. Уралдаанд 1331 зураг ирснээс 651 дугаартай Балдандоржийн Билгүүгоонгийн зураг шилдгээр шалгарч ээж охин хоёр МУАЖ Д.Мэндбаяр, залуу жүжигчин О.Цэнгэл нарын хамт Бээжин хотод аялахаар болсон байна. “Чононгоо фильм продакшн” шинэ бүтээлээ “ЭЭЖ” хэмээн нэрлэхээр болсон бөгөөд уран сайхны кино группээс дахин шинэ сонирхолтой уралдаан зарлажээ. Та бүхэн хайртай ээждээ зориулж өөрийнхөө дуу хоолойгоор ээжийн тухай дуу дуулан, бичлэгээ кино группын хамт олонд илгээж “IPHONE 6S” гар утасны эзэн болоорой. 2 үе шаттай уралдааны эхний шат 4 сарын 21- ээс 5 дугаар сарын 11-ийг хүртэл явагдах бөгөөд Like (Share оноонд тооцохгүй болно) харгалзан үзэж эхний 5 байр, шүүгчдийн саналаар дахин 5 байрыг шалгаруулан шилдэг 10 оролцогчийг тодруулна. 2-р шат: Шалгарсан 10 оролцогч дуугаа дахин өндөр түвшинд бичүүлсэн бичлэгээ илгээж 5-р сарын 16-аас 5 дугаар сарын 22-ыг хүртэл like цуглуулан өрсөлдөх аж. Эдгээр 10 оролцогч “Ээж” уран сайхны киноны нээлтэнд уригдан уран бүтээлчидтэй нэгэн өдрийг хамт өнгөрөөнө. Тэмцээний ялагчид “IPHONE 6S” гар утсыг киноны нээлтэн дээр гардуулах ажээ.
Ялагчид АЖ Д.Мэндбаяртай хамт Бээжинд аялахаар боллоо
2016 оны 04-р сарын 21 өдөр, 16 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
