Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 04-р сарын 22 өдөр, 09 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Аргын тооллын 4 сарын 22. Баасан(Сугар) гараг / 2016
Билгийн тооллын шинийн 15, салхины эх-14 од, хөх нохой, үл тохирох барилдлагатай өдөр. Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:50-20:52. Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), луу(08:40-10:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), тахиа(18:40-20:40), гахай(22:40-24:40) болой. Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс бүү засуул. Ноёд, хаадын сүлд гараг. Морь, нохой, бич, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бар, туулай жилтэн сөрөг муу. Гэр барих, шүтээн босгох, равнайлах, үр тарих, хишиг даллага авахуулах, эм найруулах, хурим хийх, замд гарах, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Бэрийн үйл, багш шавь барилдах, ашиг тустай үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх