Их хэмжээний усархаг бороо орсны улмаас Японы Кумамото мужийн 240 мянган оршин суугчдад нүүх зөвлөмжийг хүргүүлж, бороо үргэлжлэн орж, газар хөдлөлтийн дараах чичирхийлэл мэдрэгдсээр байгаа энэ үед хөрсний гулгалт үүсч магадгүй гэж телевизийн “NHK” суваг анхааруулсан байна. Мужийн хэд хэдэн районд цагт 70 мм хүртэл хэмжээний хур тунадас унана гэж цаг уурчид таамаглаж байгаа юм. Энэ нь өнгөрсөн долоо хоногт болсон хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлтийн дараа хөрсний гулгалт үүсэх эрсдэлийг бий болгож байна. Үүнээс гадна, Кумамотод газар хөдлөлтийн дараах чичирхийлэл үргэлжилж, долоо хоногийн хугацаанд 700 орчим ийм үзэгдэл бүртгэгджээ. Дөрөвдүгээр сарын 14-нд Японы баруун эрэг хавийн баруун өмнөд хэсэгт оршдог Кюшү арлын Кумамото мужид 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол бямба гарагт дахин 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Цуврал газар хөдлөлтийн улмаас 48 хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй алга болоод байна.
Кумамотогийн 240 мянган оршин суугчид нүүх зөвлөмжийг хүргүүллээ
2016 оны 04-р сарын 22 өдөр, 10 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
