Элсэлтийн Ерөнхий шалгалт явагдахад сар гаруй хугацаа үлдлээ. 2016-2017 оны хичээлийн жилд шинээр оюутан болох элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл улс орон даяар эхэлсэн. Бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдана гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Энэ жил улсын хэмжээнд 36207 хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсөж байна. Элсэгчид Монгол хэлний хичээлийн шалгалтыг заавал өгч, 400-гаас дээш оноо авч байж бусад хичээлийн шалгалтуудаа өгөх эрхтэй болно. Тиймээс төгсөгчид эх хэлний шалгалтаа амжилттай давж гарах нь чухал юм. Их, дээд сургуульд шинээр элсэгчид хэдий мэргэжлээ сонгосон ч сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо хэд болохыг мэдэлгүй эргэлзэж буй байх. Тэдэнд туслах үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.
Их дээд сургуулиудын босго оноо
| № | Нэрс | Босго оноо |
| 1 | МУИС | 560 |
| 2 | ШУТИС | 440 |
| 3 | ЭМШУИС | 560 |
| 4 | МУБИС | 500-600 |
| 5 | ХААИС | 500 |
| 6 | СУИС | 400-420 |
| 7 | ДХИС | 580 |
| 8 | ХУИС | 560 |
| 9 | ИЗИС | 500 |
| 11 | Төмр замын ДС | 550 |
| 12 | Мандах бүртгэл ДС | 400 |
| 13 | Шихихутаг ХЗ-н ДС | 550 |
