“Honda Motor” шинэ үеийн “Accord” машинаа таницууллаа

2016 оны 04-р сарын 22 өдөр, 12 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Honda Motor” компани шингэн түлш, цахилгаанаар ажилладаг “Accord” автомашинаа танилцууллаа. Валютын ханш тогтворгүй байгаатай уялдуулж, борлуулалтаа сайжруулах зорилгоор энэхүү загварыг экспортлохоор төлөвлөж байгаа юм. Өнгөрсөн онд “Honda Motor” компани Токиогийн ойролцоох Саяамад бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх болсонтой зэрэгцээд хосолмол хөдөлгүүртэй “Accord” машины үйлдвэрлэлээ зогсоогоод байсан юм. Энэ удаад “Honda Motor компани “Accord”-оороо дамжуулан хосолмол хөдөлгүүртэй автомашины зах зээлд дахин орж ирэхээр зорьж байна” гэж шинжээчид дүгнэлээ. Японы иенийн ханш огцом суларч байгаа бөгөөд 2012 оны нэгдүгээр сард нэг ам.доллар 76 иентэй тэнцэж байсан бол одоо 110 иен болоод байгаа юм. Энэ нь тус улсын үйлдвэрлэгчдэд экспортын орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгож байна. Гэхдээ хосолмол хөдөлгүүртэй автомашины зах зээлд “Toyota Motor”-ийн “Prius” маркийн машин тэргүүлж байгаа юм. Зөвхөн АНУ-д л гэхэд 2015 онд 184.8 мянган “Prius” борлуулжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх