Бие даагчид МАН-ын бүлэгт албан ёсоор нэгдлээ

2016 оны 04-р сарын 22 өдөр, 14 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд УИХ-ын дэд дарга Л.Цог УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарыг МАН-ын бүлэгт нэгдсэн гэдгийг албан ёсоор танилцуулав.

Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын гарын үсэгтэй эдгээр гишүүдийг тус бүлэгт нэгдсэн тухай албан тоот ирсэн тул хуралдааныг даргалагч уншиж сонсголоо.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өнгөрөгч даваа гарагт хуралдсан МАН-ын Бага хурлын IV хуралдааны үеэр тус намд элссэн. Үүгээр энэ удаагийн парламент бие даагч гишүүнгүй болж байгаа ба даваа гараг бүрийн 11 цагт хийдэг мэдээллийн цаг татан буугдаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх