Энэтхэгт хэт халууны улмаас 160 хүн нас баржээ

2016 оны 04-р сарын 22 өдөр, 15 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Дөрөвдүгээр сар гарснаас хойш тус улсын зүүн болон өмнөд бүсийн нутагт агаарын хэм 40 градусаас давж, лхагва гарагт Одиша мужид агаарын хэм 47 градуст хүрчээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр, хэт халуунаас болж цусны даралт ихсэн харвалт өгөх, шингэн дутагдах болон зүрх судасны бусад өвчний улмаас 160 хүн нас барсан байна. Тэдний ихэнх нь гадаа гудамжинд ажилладаг хүмүүс байжээ. Цаг уурын албаны мэдээгээр, цаашид улам халах төлөвтэй байна. Андра Прадеш мужид ган гачигт нэрвэгдсэн хүмүүсийг усаар хангаж чадахгүй бол байдал бүр дордож магадгүй болжээ.  Өнгөрсөн онд Энэтхэгт хэт халууны улмаас 2000 хүн нас барсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх