Монгол улсад зуны олимпийн XXXI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” /Эхний –сүүлчийн бололмж/ тэмцээн болж байна. Буянт-Ухаа спортын ордонд олимпийн эрхийн тэмцээн өнөөдөр сонгомол барилдаанаар эхэллээ. Тэмцээнд оролцохоор 80 орны 600 гаруй тамирчид багийн хамт хүрэлцэн ирээд байна. Мөн Дэлхийн бөхчүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Сербийн иргэн Ненад Лалович, ДБНХ-ны дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны болон Товчооны гишүүн Узбекстаны Ахрол Ахмедович Рузиев, ДБНХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга Германы иргэн Антонио Силвестри нарын хүндэт төлөөлөгчид хүрэлцэн ирсэн.

Тэмцээнийг шүүхээр олон улсын шүүгч 40 шүүгч ажиллаж байна. Тэдний дунд олимпийн зэрэглэлийн шүүгч, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нар багтсан юм.
ДНБХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга А.Силверсти “Энэ тэмцээн өрсөлдөөнтэй сайхан болж байна. Шүүгчдийн зүгээс өндөр шаардлага тавьж ажиллана. Барилдааны үед хоёр дасгалжуулагч дэвжээнд ойр байна. Одоогоор 40 шүүгч тэмцээнийг шүүж байгаа. Олон улсын нислэгийн улмаас зарим шүүгчид Монгол Улсад хараахан ирж чадаагүй. Гэхдээ тэд өнөөдөр хүрэлцэн ирнэ. Тиймээс тэмцээнийг шүүх шүүгчид нэмэгдэнэ” гэлээ.
Олимпийн эрх олгох тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр 17.30 цагаас эхлэх бөгөөд үргэлжлээд сонгомол барилдааны финалын тоглолтууд болно.
Энэ удаагийн тэмцээн гурван дэвжээн дээр явагдаж байгаа бөгөөд “А” дэвжээний барилдааныг “МҮОНТ”, “Б” дэвжээний барилдааныг “ntv”, “С” дэвжээний барилдааныг “Сүлд” телевиз шууд дамжуулж үзүүлж байна.
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
