Нийслэлд ТҮЦ ажиллууж амьдралаа залгуулдаг жижиглэнгийн худалдаа эрхлэгч иргэд олон нийтэд хандлаа. Учир нь албан тушаалтнууд АСЕМ-ийн нэрийг барьж, худалдаа эрхлэгчдийг дарамтлах, ажлын байрыг хүчээр ачих, үндэслэлгүй торгууль ногдуулах зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэнэ. Үүний эсрэг тэмцэж, эрхээ хамгаалуулахын тулд иргэд өмгөөлөгч Ц.Монголд хандаж, улмаар Хотын дарга Э.БАт-Үүлд шаардлага хүргүүлж байгаагаа дуулгав. Ер нь бол жил бүрийн хавар тохижилт хийх нэрийн дор ТҮЦ-ийг албадан нүүлгэх ажил явагддаг. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ТҮЦ ажиллуулдаг иргэдийг хүлээж авч уулзан “Та нарын ажлын байрны тогтвортой хэвийн үйл ажиллагаа яюуулах боломжоор хангаж өгнө” хэмээн амласан байдаг. Үүний тулд нийслэлээс ТҮЦ ажиллуулах журам гаргаж, НИТХ-аас нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ ажиллуулах стандартыг баталсан байдаг. Энэ журмын хүрээнд нийслэлээс баримтлах бодлого нь эхний ээлжинд олон жил ажиллаж буй худалдаа эрхлэгчдийг тухайн байршилд нь батлагдсан стандарт загварын дагуу ТҮЦ-ээ шинэчилсэн бол гэрээ байгуулах болсон. Шинээр ТҮЦ ажиллуулах иргэдийг А,Б бүсээс гадна гэр хороолол руу байршуулах гэсэн зарчмыг дүүргүүдэд өгсөн. Гэтэл дүүргүүд үүнийг баримталж, хяналт тавьж ажиллаагүйн улмаас иргэд дуртай гаүраа ТҮЦ байршуулж ажиллуулсан. Ингээд өнөөдөр АСЕМ-ийн уулзалт, түүний бэлтгэл ажил нэрийн дор асуудлыг хавтгайруулж, иргэдийг газраа чөлөөл, нүү хэмээн хоморголон дарамталж, амьдралын баталгааг үгүй болгож байгааг иргэд шүүмжлэв.
ТҮЦ-ийнхэн төрөөс дарамтлахгүй байхыг шаардлаа
2016 оны 04-р сарын 22 өдөр, 19 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
