Монголын Залуучуудын Холбоо НҮБ-ын Ардчиллын Сантай хамтран хэрэгжүүлж буй “Эрхээ идэвхжүүлье: Залуучуудын оролцоо” төслийн хүрээнд 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх бүсийн чуулгануудыг зохион байгуулж байгаа билээ. Анхны чуулган баруун бүсээс эхэлж Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгийн залуус Улаангом хотноо чуулсан бол Хангайн бүсийн залуус Архангайд чуулж өвөрхангай, завхан, баянхонгор аймгийн залуус дуу хоолойгоо нэгтгэсэн юм. Тэгвэл энэ удаад төвийн бүсийн залуучуудын чуулган Дархан хотод энэ сарын 24, 25-ны өдрүүдэд болж байна. Сонгуульд залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, тэдний хүсэл эрмэлзлэлийг төлөөлж чадах сонгуулийн үр дүнг бататгах, залуучуудын үүрэг оролцоог орон нутгийн болон үндэсний шийдвэр гаргах түвшинд дээшлүүлэх зорилготой уг чуулганд Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн залуус оролцлоо. Чуулганы үндсэн илтгэлийг МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат танилцуулсан бөгөөд тэрээр илтгэлдээ “Монголын залуучууд төрийг цэвэрлэх, хулгайчдыг арилгах үйл хэрэгт гар бие оролцож оролцоогоо нэмэгдүүлэх нь хамгийн чухал” хэмээн онцоллоо. Үүний дараагаар аймаг бүр баг болон хуваагдаж залуучуудын оролцоог нэмэгдүүлэх ажил хэрэгч даалгавраар өрсөлдсөн юм. Мөн чуулганы үеэр МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат Дархан хотын томоохон зах худалдааны төвүүдээр орж, иргэд залуучуудтай уулзаж санал бодлоо солилцсон юм. Түүнчлэн “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн болон Хар, Цагаан жагсаалтын талаар Дархан хотын иргэдэд мэдээлэл хүргэж, чөлөөт уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр иргэд “Хулгайч нар төрийн мөнгө идэхээс гадна бидний эрүүл мэнд, оюун санаа, эх орныг минь хулгайлж байна. Тиймээс “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн бол цаг олсон үйл ажиллагаа боллоо. Бид бүхий л талаар залуучуудаа дэмжин ажиллана” гэдгээ илэрхийлж байлаа. Төвийн бүсийн чуулган өнөөдөр иргэний оролцоо түүний хэлбэр, орон нутгийн түвшинд иргэдийн оролцоо, өнөөгийн байдлын талаар илтгэл хэлэлцүүлгүүд явагдаж сонгогчдын боловсрол, иргэний оролцоо, эрх үүргийн талаархи сургалтуудаар хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
