Өнөөдөр хуралдаж буй намын бүлгүүдээр нэн түрүүнд хэлэлцэж буй чухал асуудал нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэлэлцсэн юм . Өнгөрсөн баасан гарагт Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар намын жагсаалтаар УИХ-д сонгогдож байгаа нь хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан. Тэгвэл уг шийдвэрийг МАН-ын бүлэг хэлэлцээд дэмжих нь зүйтэй гэж үзжээ. Гэхдээ намын жагсаалтыг сонгуулийн тухай хуулиас хасахтай холбогдуулан сонгууль болох цаг хугацааг сунгах боломжгүй гэсэн байр суурь дээр тогтжээ.УИХ- дахь бусад намын бүлгүүд санал нэгтэйгээр цэцийн шийдвэрийг дагах нь зөв гэж шийдвэл сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж магадгүй
МАН-ын бүлэг ҮХЦ-ийн шийдвэрийг дэмжиж байна
2016 оны 04-р сарын 25 өдөр, 13 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
