Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас шатахууны зах зээлд голлох үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд жижиглэнгийн үнээ 50-100 төгрөгөөр буулгах боломжтой гэж үзсэн. Тиймээс эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед шатахууны үнийг бууруулахыг ШӨХТГ-аас уриалсан нь үр дүнгээ өгч эхэлжээ. Тодруулбал, энэ сарын 1-ээс эхлэн “Монсуль” ХХК , “Петрожамп” ХХК , “Тэс петролиум” зэрэг компаниуд нийслэлийн хэмжээнд үнээ бодитоор тогтоож, бусдаасаа 80-120 төгрөгөөр хямд шатахуун борлуулж эхэлсэн нь таатай мэдээ болоод байлаа. ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр энэ талаар “Манай байгууллагаас явуулсан судалгаагаар шатахууны зах зээлд голлох үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд үнээ 50-100 төгрөгөөр буулгах боломжтой гэж гарсан. Эдийн засгийн хямралтай, иргэдийн амьжиргааны түвшин өдөр ирэх бүр муудаж байгаа энэ үед шатахууны үнэ буурах нь өргөн хэрэглээний барааны үнэ буурхад түлхэц болох юм. Тиймээс манай байгууллага шатахуун түгээх компаниудад үнээ бууруулахыг уриалсан. Уриалгыг маань нааштай хүлээн авч зарим компаниуд үнээ бууруулж эхэллээ. Цаашид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд ч мөн үнээ бууруулна гэдэгт итгэлтэй байна. Бид үнээ бууруулж хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлж байгаа “Монсуль” ХХК , “Петрожамп” ХХК , “Тэс петролиум” байгууллагуудад “Хэрэглэгчээ дээдэлсэн хамт олон” өргөмжлөл гардуулсан. Бид байгууллага, ААН-үүдийг заавал торгох биш энэ зарчимаар харилцан ойлголцож ажиллах зорилтыг тавьж ажиллаж байна ” гэсэн юм.
ШӨХТГ-аас дуулгаж байгаа бас нэгэн таатай мэдээ бол “Петровис”, “Шунхлай”, “Содмонгол” шатахуун түгээх компаниуд орон нутагт жижиглэнгийн үнээ 10-250 төгрөгөөр буулгаж байгаа явдал юм. Тодруулбал, баруун бүсд 150-250, хангайн бүсд 30-160, төвийн бүсд 10-50 төгрөгөөр шатахууны үнэ буурчээ.
Тэгвэл томоохон шатахуун түгээх компаниуд нийслэлийн хэмжээнд үнээ бодитоор буулгаж эхэлсэн нь ШӨХТГ-аас хэрэгжүүлсэн шатахууны үнэ бууруулах ажлын гол үр дүн боллоо. Шатахууны үнэ буурч эхэлснээр өргөн хэрэглээний барааны үнэ буурах нь тодорхой. Энэ нь иргэдийн амьдралд ч таатай нөлөө үзүүлэх юм.
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
