ЦЕГ  бүтцийн өөрчлөлт хийлээ

2016 оны 04-р сарын 26 өдөр, 17 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн газарт бүтцийн өөрчлөлт хийн   хэлтсийн дарга  болоод  дэд дарга нарыг  шилжүүлэн өөрчилсөн байна.

Энэхүү өөрчлөлтөөр  ЭЦГ-ын  бүрэлдэхүүнд байсан Эрэн сурвалжлах хэлтсийг Мөрдөн байцаах газарт шилжүүлсөн бөгөөд  үүнийг дагалдаад  цагдаагийн 70 гаруй ажилтныг шилжүүлэн томилжээ.Тухайлбал,  МБГ-ын дэд дарга, хурандаа Э.Идэрцогтыг албан тушаалаас нь өөрчилж, ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч болгов. Түүний ажлыг  Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга бөгөөд  Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Даваажавт өгчээ.

Мөн цагдаагийн I хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Ж.Эрдэнэболдыг Нийслэлийн цагдаагийн газрын дэд даргаар томилсон бол оронд нь  СБД-ийн Цагдаагийн II хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатар томилогдсон байна. Д.Манлайбаатарын ажлыг МБГ-ын дэд даргаар ажиллаж байсан, хурандаа Х.Доржсүрэн хийх ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх