Өнөөдөр буюу 2016 оны 04 сарын 26-ны мягмар гаригт БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод “Хятад-Монголын цахим шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлага”болж байна. Тус уулзалт арга хэмжээг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас санаачлан МСНЭ-ийн Цахим мэдээллийн зөвлөл, Aрдчилсан сайтуудын клуб болон Монголын сайтын Холбоо, цахим сайтуудын сэтгүүлч, редактор оролцсон 23 хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүлчдийн баг оролцож байгаа юм. 

“Хятад-Монголын цахим шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлага”-д Өвөр монголын Өөртөө засах орны Ардын засгийн газрын ХМА-ны Гадаад харилцааны газрын дарга н.Баянжаргал, Суртал ухуулгын газрын дэд дарга Гөү Жюнь Шань, ӨМӨЗО-ны “Солонго” хэвлэл мэдээллийн төвийн захирал н.Наранхүү, Умардын төв сайтын/www.northnews.cn/ дэд захирал Дин Янь, ӨМӨЗО-ны радио телевизийн хорооны “Шинэ мэдээллийн төв”-ийн нарийн бичгийн дарга н.Сайжрах, “Монгол хэлний сонин мэдээний сүлжээ”-ний захирал н.Хосбаяр нарын албаны хүмүүс оролцож, өөр өөрсдийн эрхэлдэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаар, цаашид хамтран ажиллах боломж, бололцооны талаар санал солилцож ярилцлаа.
Уулзалт арга хэмжээний гол зорилго нь Монгол-Хятад хоёр улсын найрамдалт харилцааг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан улам бүр өргөтгөх, хоёр улсын хэвлэл мэдээллийн шинэ хэрэгслүүд болон Цахим сайтуудын удирдлага, сэтгүүлчид илтгэл хэлэлцүүлэн, өөр хоорондоо мэдээлэл, контент солилцох, ялангуяа Монголын уламжлалт соёл, боловсрол, уламжлалын дэвшилттэй мэдээ мэдээллийг харилцан улс орнуудын хэл бичгээр гаргах, хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хэвлэл мэдээллийг байгууллагын оролцоог нэмэгдүүлэх чиглэлтэй юм.
Ярилцлага, уулзалтын үеэр “Монгол хэлний сонин мэдээ”-ний захирал н.Хосбаяр “Манай сонин мэдээний сүлжээ нээгдсэнээсээ хойш өдгөө Хятад улс даяар ажиллаж байгаа Монгол бичгээр мэдээллээ гаргадаг хамгийн том сайт. Монгол улсын цахим мэдээллийн хэрэгсэлүүд болох вэб сайтуудтай аялал жуулчлал, Монголын уламжлалт соёл, мэдээлэл болон бусад хэлбэрээр харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллах боломж нээгдэж байгаад таатай байна” гэдгийг илэрхийллээ.
“Хятад-Монголын цахим шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлага” хурлын илтгэлийг хэлэлцүүлсний дараа хоёр улсын сэтгүүлчид цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэх юм. 






Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
