Ж.П.Скиппер хэмээх одон орон судалдаг залуугийн www.marsanomalyresearch.com цахим хуудаст нэгэн сонирхолтой мэдээлэл гарчээ. Хүн төрөлхтөний хоёр дахь гэрээ гэж үзэн маш анхааралтай судалж байгаа Улаан нүдэн гараг дээрээс хуванцар уут олдсоныг батлах гэрэл зургийг уг сайтад нийтэлсэн байна. Тэрбээр өмнө нь Ангараг гараг дээрээс харь гарагийн хүний яс олдлоо гэх мэт сонирхолтой, хүн итгэхийн аргагүй мэдээллийг оруулж байсан юм.
Та бүхний харж буй энэ хоёр зурагт Ангарагт судалгааны ажил явуулж буй Марс роботын камерт өртсөн улаан хөрсөнд булагдсан хуучин хуванцар сав харагдаж байна. Зургийг НАСА-гийн мэдээллийн сангаас авсан гэх бөгөөд судлаачид харсан зүйлдээ итгэж ядан дахин томруулж авсан нь хоёр дахь зурагт тодорхой харагдана.

Ангараг гарагийнхан үнэхээр хуванцар сав хэрэглэж байсан уу эсвэл аль нэг улсын нууц төсөл хэрэгжих үеэр хаягдсан эд үү гэдэг нь асуулт олон сая хүний дунд хариултгүй үлдээд байна.
