Долоо хоног бүрийн пүрэв гарагт зохиогддог “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар АСЕМ-ын дээд түвшний уулзалт болон дагалдах хурлуудын үеэр зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, харуул хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтыг хэрхэн хийх талаар ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Лхагвадорж, Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Ирэх 7 дугаар сарын 15-16-нд болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад ирэх зочид төлөөлөгчдийн дийлэнх нь нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалт шаардах албан тушаалтай хүмүүс байх юм. Тиймээс арга хэмжээнүүдийн үеэр ЦЕГ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, хурал зохион байгуулагдах, зочид төлөөлөгч байрлах гол обьект, явах замуудыг хамгаалалтад авах аж.
Дээд түвшний уулзалт болон дагалдах хурлуудын үеэр нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу автомашины дугаарын хязгаарлалт хийх, томоохон худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах зэргээр зарим нэг зохицуулалт хийнэ. Бусад үед замын хөдөлгөөний болон хэв журмын ямар нэг нэмэлт хязгаарлалт хийхгүй аж.
Энэ үеэр сэтгүүлчид саяхан болж өнгөрсөн Ази-Европын парламентын 9 дүгээр уулзалтын хамгаалалт, зохицуулалттай холбоотой асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал АСЕМ-ын хурлуудын үеэр Сүхбаатарын талбайн эргэн тойронд байрлах барилгуудын цонхноос зөвшөөрөлгүйгээр зураг бичлэг хийвэл хариуцлага хүлээлгэх тухай нийгмийн сүлжээнд гарсан мэдээллийг тодруулахад, энэ нь ташаа ойлголт бөгөөд энэ тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэхгүй, харин аюулгүй байдлын үүднээс зураг бичлэгээ зогсоох зэрэг шаардлага тавьж болохыг албаны хүмүүс онцоллоо.
Түүнчлэн уг уулзалтын үеэр явган зорчигчдын хөдөлгөөнийг зохицуулсантай холбоотой санал гомдол иргэдээс гарсан тухайд, Төрийн тусгай хамгаалалтын хуулийн 19.1-д зааснаар төрийн тусгай албан хаагчдад ажил үүргээ гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэх үүднээс замын цагдаа нар явган зорчигчийн хөдөлгөөнийг тодорхой хугацаанд зохицуулсан байна.
Гэхдээ энэ үеэр цагдаагийн ажилтан, иргэд хоорондын үл ойлголцол, харилцааны соёлтой холбоотой бага сага зөрчлүүд үүссэн бөгөөд үүнийг холбогдох байгууллагууд анхааралдаа авч дараа, дараагийн үйл ажиллагаандаа тусгахаа мэдэгдлээ. Мөн иргэдийг ч бас улс орныхоо нэр хүнд, хууль журмыг дээдэлж, цагдаагийн албан хаагчдын тавьсан шаардлагад хүндэтгэлтэй хандахыг уриалсан юм.
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
