Зүрх судасны эмгэг, тэр дундаа зүрхний цочмог шигдээс, зүрхний архаг дутагдлын үеийн цогц тусламж үйлчилгээний чухал хэсэг нь сувилахуйн тусламж үйлчилгээ байдаг. Зүрх судасны эмгэг нь сүүлийн 20 жилд хүн амын насбаралтын тэргүүлэх шалтгааны нэгдүгээрт 2013 оны байдлаар нийт насбаралтын 35,1 хувь буюу Монгол Улсын хүн амын 3 хүн тутмын нэг нь зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаантай насбаралт байгаа нь манай улсын эрүүл мэндийн салбарын өмнө анхаарал татсан асуудлын нэг болоод байгаа юм. Тиймээс Улсын Гуравдугаар Төв эмнэлгээс хоёр дахь жилдээ “Зүрхний эмгэгийн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” үндэсний сургалтыг энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Энэхүү сургалтын гол зорилго нь зүрх судасны эмгэг ялангуяа зүрхний цочмог шигдээс, зүрхний архаг дутагдлын үеийн сувилахуйн тусламж үйлчилгээнд нэвтэрч буй орчин үеийн ололт амжилттай танилцаж харилцан туршлага солилцох, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахд өнөөдрийн тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх сувилахуйн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна.

Үндэсний сургалтанд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Су Нюнт У, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир болон нийт 160 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд сувилагч, мэргэжилтнүүд өөрсдийн хийсэн эрдэм шинжилгээний бүтээлээ хэлэлцүүлж хамтран туршлага солилцож Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасаг, Эрчимт эмчилгээ Яаралтай тусламж, сэргээн засах тасгуудад зүрх судасны өвчний үеийн сувилахуйн цогц шийдэл дадлага сургалт хийж сургалтын дараа хамтарсан зөвлөмжийг гаргах аж
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
