Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний Цагаан толгой-2016” тэмцээн өнөөдөр буюу 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр боллоо. Тэмцээн нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх зорилготой юм.
Тэмцээнд дүүргийн 27, 28, 29, 49, 53, 71, 72, 134, 121, 144, 230 дугаар цэцэрлэгийн нийт 11 баг оролцсон бөгөөд урьдчилан өгсөн удирдамжийн дагуу гэрийн даалгавар, мэндчилгээ, хамтдаа, багийн ахлагчийн тэмцээн, урлагийн тоглолтуудыг бэлтгэн 5 төрөлд өрсөлдөв.
Тэмцээний дүнгээр 28 дугаар цэцэрлэг 1-р байранд орж цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар, 27 дугаар цэцэрлэг 2-р байранд орж өргөмжлөл, мөнгөн медаль , мөнгөн шагналаар, 71 дүгээр цэцэрлэг 3-р байранд орж өргөмжлөл, хүрэл медаль , мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.
Шагналыг Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Д.Анхбаяр, Замын цагдаагийн тасгийн дарга Г.Бямбадорж, ХУД-ийн ИТХ-ын тэргүүлэгч П.Ганбат нар гардуулж, амжилт хүслээ.







435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
